Соёл иргэншил
2009 оны 11-р сарын 09 Нийтэлсэн bayara
Х ү н т ө р ө л х т ө н 5 и р г э ншл и й г
дамжихдаа 2 миллиард жил болсон.
Эхний иргэншил 40-60м сийрэг хөвж
урсаж явдаг, өөрөөсөө тасарч нахиалж
хөгждөг биетэй байсан. Дараагийн
иргэншлийн хүмүүс бидний сахиусан
тэнгэр гэж нэрлэдэг далавчтай нисдэг
хүмүүс. З-р иргэншлийн хүмүүсийг
лемурчүүд гэдэг байсан бөгөөд тэд
2 толгойтой, 4 хөлтэй, ард, урдаа
нүдтэй. Хүний 1 иргэншил нь 7 үеийг
дамждаг бөгөөд лемурчүүдийн үед
хүн төрөлхтний оюун санааны тэсрэлт
болсон. Харь гаригийн хөлөг гээд
байдаг нисдэг таваг энэ үед үүссэн.
Лемурчүүд 4-6м өндөртэй бөгөөд бие
нь нягт болж материаллаг шинжиндээ
орсон.
Энэхүү оюун санааны тэсрэлт
хаанаас үүссэн бэ гэвэл хязгааргүй
орчлонт ертөнцөд хязгааргүй их
м э д э э л л и й н с а н г а а с ү ү д э л т э й .
Үүнийг шинжлэх ухаан хэдийн хүлээн
зөвшөөрсөн. Лемурчууд гуравдахь
нүд болох билгийн нүдээрээ сансар
огторгуйтай харьцаж мэдээллээ
авдаг байжээ. Тиймээс тэд оюун
ухааныхаа оргилд хүрсэн байна.
Яагаад иргэншлүүд сөнөөд байсан бэ
гэвэл: Хүн төрөлхтөн эх дэлхий дээр
амьдрах хугацаандаа байгаль ээжид
заавал хор хүргэдэг. Хэрвээ манай
дэлхий сөнөх юм бол нарны аймгийн
гаригууд мөн тэр чигээрээ сөнөнө.
Учир нь дэлхий тэдгээр гаригуудтай
нэг орбит дотор нараа тойрч эргэдэг.
Тиймээс эх дэлхийг аврахын тулд
усан галав, галан галав болж хүн
төрөлхтнийг устгадаг. /4 удаа болсон
бөгөөд өдөө 5 дахь удаагийнх дээр
нь бид зогсож байна./ Лемурчүүдийг
буддийн филосифид бурхны хүүхдүүд
байсан гэж тооцдог. Нууц судруудад
лемурчуудийн устсан шалтгааныг
мутантуудыг бий болгосноос үүдэлтэй
гэж бичсэн байдаг. Динозавруудыг
хүнс тэжээлд зориулж хиймлээр бий
болгожээ. Мутантуудыг ертөнцийн
мөхлийн нэг шалтгаан гэж үздэг
юм байна. Лемурчүүдийн дараа
атлантууд бий болсон. Атлантууд
2-4м өндөртэй гадаад төрхөөрөө
одоогийн хүмүүстэй төстэй байсан.
Нэг иргэншил нь нөгөө иргэншлийнхээ
төгсгөл хавьд үүсдэг. Атлантуудын үед
3 дахь нүд хаагдаад далд орж тархины
ард боргоцой булчирхай болж үлдсэн.
Атлантидын соёл иргэншил Помпейн
сүйрэл болон Миссурын галт уул
дэлбэрэхэд устсан бөгөөд Платон
арал дээр 4-5м өндөртэй цөөхөн
хүн үлдээд зэрлэгшсэн гэж үздэг.
Тэдний үлдэгдэл бидний одоогийн
хүн хар гөрөөс гээд байдаг алмасууд.
Атлантидуудын сүйрлийн шалтгаан
нь билгийн нүд буюу далд ухамсраа
хар домд ашигласнаас болжээ.
Жишээ нь 2 омог хоорондоо тарнийн
хүчээр дайтаж 18 хоногийн дотор 650
сая хүний амь нас сүйдсэн байдаг.
Одоогийн хүн төрөлхтний 1 дэх үе
бурхантай харьцаж чаддаг байсан.
Дорнын гүн ухаанд хамгийн сүүлийн
атлантид хүн азид байсан тэр нь
Чингис бөгөөд сансар хорвоогоос
мэдээллээ авч харьцдаг байсан
гэж үздэг. Атлантидуудын өлгиид
өнөөгийн иргэншил болох аричууд
үүссэн тэр нутаг нь манай говь. Ертөнц
12 ордтой. Нар дэлхийг 12 тойрог
шугамаар эргэдэг. Манай дэлхий мөн
12 хуваагдсан байдаг. Монголчууд
хонины ордны дор амьдардаг. Хонины
ордны гол шинж тэмдэг нь хөх туяа.
Галаас хөх туяа дөл болж гардаг. Гал
түймэр бүхнийг шатаадаг хэдий ч
эерэг утгаараа дулаацуулах ариутгах
гэх мэт хоёрдмол чанарыг агуулсан
байдаг. Тиймээс хөх туяа галын
шинж чанарыг агуулснаараа эвдэлж
сүйтгэдэг мөн бүтээн байгуулах шинж
чанартай. Мөн Монгол орон дэлхийн
цөм плазм дээр буюу мөнх цэвдгийн
дээр байдаг. Монголчууд ийнхүү
дээр доороосоо энергээр тэтгэгдэж
энергийн төв дээр оршдог учраас оюун
ухааны өндөр чадавхитай байдаг.
Энэтхэгчүүдийг мэлхийн ордны
нөлөөн дор оршдог зөөлөн зан
чанартай гэгддэг. Дэлхий ээжид аюул
занал хүргээд ирэхээр өөрсдийнхөө
хүчээр сансрын мэдээлэлтэй харьцах
чадвараа олог гээд билгийн нүдийг нь
хаачихсан учраас одоо бясалгалын
хүчээр гэгээрсэн хүмүүс л дээд оюун
ухаантай холбогдож чаддаг. Гэтэл
гэгээрлийг олоход маш их тэвчээр урт
удаан хугацаа шаардлагатай учир хүн
бүрт энэ боломж байхгүй. Өнөөдөр
дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн амьд
3-хан гэгээрсэн хүн байна. Гэгээрлийг
олно гэдэг нь далд ухамсраа өндөр
түвшинд ашиглаж, нээж байгаа юм.
НҮБ-ийн зөвлөх Далай лам, Шри Шри
Равжи Шанкар, Чинкайр багш. Ядаж
энэ хүмүүсийн НҮБ-д тавьсан лекцийг
сонсох хэрэгтэй. Хүн төрөлхтний
хөгжил хаашаа явж байгааг бид
мэдрэх хэрэгтэй. Далд ухамсраа
нээхийн учир утга нь итгэл үнэмшлээ
өндөр түвшинд гаргаж ирэх юм.
Үүнийг шинжлэх ухаанд ашигладаг
ба симпекс тархи гэж нэрлэдэг юм
байна. Үүнийг шинжлэх ухаанд
тайлбарлахдаа: Гадаад ухамсраар авч
байгаа мэдээллийн 30% нь симпекс
тархинд хүрдэг. Уг тархийг ажиллуулж
чадвал хүний оюун ухаанд тэсрэлт
гардаг. Японд 10 гаруй жилийн өмнөөс
симпекс тархины үйл ажиллагааг
хөгжүүлснээр хүний оюун ухааны
багтаамжийг өндөр болгох талаар
судалгаа туршилт хийгдсээр иржээ.
Монголд Дархан хотод энэ туршилтаар
сургууль нээгдээд 3 жил болж байгаа
юм байна. Уг сургууль хүүхэд эрүүл
байх, хүүхдийг хичээл давт гэж хэзээ
ч шаардаж болохгүй гэсэн шаардлага
тавьдаг. Багш нартай хүүхдийг хичээл
хий гэж шаардах, дарамт шахалт
үзүүлэхгүй зөвхөн хичээлээ заагаад
л гарах үүрэгтэй байх гэсэн гэрээ
хийдэг гэнэ. Сонирхолтой нь 1-р
анги төгсөж байгаа хүүхдүүд японоор
чөлөөтэй ярьж чаддаг болсон байдаг
гэнэ. Далд ухамсрын гол зорилго
нь сансарт байгаа тэр хязгааргүй
мэдээллийн санд тархины ард байдаг
боргоцой булчирхай ашиглаж хүрэх.
Бид заримдаа хэт айж сандарсан,
сэтгэл хөдөлсөн үедээ эсвэл маш
их хүсч итгэл үнэмшлээ дээд цэгт нь
хүргэснийхээ тусламжтай сансрын
мэдээлэлтэй холбогддогоо инстект
буюу зөн совин гээд нэрлэчихдэг.
Хүүхдээ гараа зүсэв, уначихав,
хичээл давтахгүй бол муу сурна
гээд загнадаг. Далд ухамсар аливаа
зүйлийн зөв бурууг шүүмжилдэггүй,
з ө в х ө н бо д ит у х а мс р а а с ир с э н
шийдвэрийг л биелүүлдэг учраас
тэр хэлсэн үйлдлийг л гүйцэтгэхээс
болохгүй гэдэг мэдээллийг хүлээж
авдаггүй. Үүний гол механизмыг
тайлбарлавал хүнийг нас барахад сүнс
хэмээх энергийн бөөгнөрөл толгойны
оройноос гадагш гардаг. Энэ энергийн
бөөгнөрөл нь сансрын оюун ухааны
сантай харьцдаг. Энэ механизмыг
л бид өөрсдийн зорилгод ашиглаж
чадах юм бол эд баялаг, эрүүл мэнд,
эрх мэдлийг хүссэнээрээ олж авах
боломж нээгдэнэ. Тиймээс Физикийн
шинжлэх ухаанд метаболическая
памятийг дараах маягаар ашигладаг.
Хоёр өөр төрлийн чулууг өндөр даралт,
температурт оруулахад үүссэн 3 дахь
чулуу нөгөө 2 чулууныхаа алиных нь
ч шинж тэмдгийг хадгалдаггүй. Үүнийг
физикт метаболический процесс гэдэг
юм байна. Харин хүнд бол энергийг
эрчлүүлж чиглүүлэх замаар далд
ухамсарт хүрч тэрметаболическая
п а м я т ь д о т о р б а й г а а ө в ч н и й
мэдээллийг устгах ганцхан л арга зам
байгааг илрүүлээд туршаад хэрэглэж
байгаа юм байна.
Хүний биеийн бүх эрхтэн лугшдаг.
Зүрх минутанд 60-70 удаа, булчин 20-
25 удаа лугшдаг байхад хүний тархи
минутанд 100 гаруй удаа лугшдаг.
Тэр их хэлбэлзэл юунаас хамаараад
байгаа юм бэ гэвэл бидний янз
бүрийн бодлоос гардаг. Сансраас
ирж байгаа мэдээлэл секундэд 4
удаагийн үелзлэлтэй байдаг учраас
тэр үелзлэлтэй давхцуулахын тулд
т а р х и н д д а х ь б о д л о о х о о с о л ж
тархиныхаа үелзлэлийг хэвийн буюу
секундэд 7-10 болгох үед л бид
сансрын оюун санаатай холбогдох
боломжтой. Хэрэв толгойдоо элдэв
бодол агуулаад явах юм бол бодит
ухамсарт хүрсэн бүх мэдээлэл далд
ухамсарт очиж чаддаггүй. Бодит
амьдрал дээр дотоод ухамсраа
ашиглаж байгаа бидний мэдэх жишээ
бол Махарашийн сургуулийн нисдэг
иогууд завилж бясалгаж байгаад доод
хэмжээ нь 5-6 метрт дээд хэмжээ нь
30 метрийн өндөр хүрч нисч чаддаг
гэгээрсэн багш нар байна.
Б и д н и й б и е и й н б ү т э ц н а р н ы
аймгийн 7 гаригийн бүтэцтэй яг адил.
Хүн 7 давхар гэрлэн бүрхүүлтэй.
Хүн төрөлхтний хөгжил хаашаа явж
байгааг бид мэдрэх хэрэгтэй.
Ертөнцийг хүмүүс өөр өөр нүдээр
хардаг. Өдөрт 100 ургамал устаж
үгүй болж байгаа зэрэг байгалийн
бусад олон үзэгдлээс харахад дэлхий
сөнөх цаг маш их ойртож байна гэж
сөрөг сэтгэлгээтэй эрдэмтэд хэлж
байна. Харин эерэг сэтгэлгээтэй
эрдэмтэд үүнийг 1982 он гараад
загасны эринээс бумбын эринд
шилжиж эхэлсэн бөгөөд 2003 оноос
бумбын энерги давамгайлснаар уг
ургамал шинэ эриний энергид зохицож
чадахгүй устаж , шигшилт явагдаж
буйг тайлбарласан. Хүн дээр ч гэсэн
энэ шигшилт явагдаж 10 хүний нэг нь
үлдэнэ гэж үзэж байна. Одоо хүн амын
өсөлт буураад төрөлт ч бас цөөрч
байна. Дээр үед хамгийн настай хүн л
нас барахаас залуу хүн өвчнөөр бараг
л бол өнгөрдөггүй байсан. Хэн энэ
шигшилтээр шүүрэн шанагаар унахгүй
үлдэх вэ гэвэл ертөнцийн энергитэй
тохирч харьцаж чадаж байгаа эерэг
энергитэй хүмүүс л үлдэнэ гэж үзэж
байна. Загасны эрин угаас эвдрүүлж
салгаж байдаг онцлогтойгоороо бүх
юмыг салгасан. Шашин - шашингүй
үзлээрээ ч, ухамсар- оюун санаа ч
мөн өрнө- дорно гэж салсан. Тиймээс
загасны эриний энергээр амьдарч
байгаа хүмүүс шинэ энергид зохицож
чадахгүй устана. Бумбын эрин
бол эвлүүлж нэгтгэж байдаг шинж
чанараараа эерэг энергитэй зохицож
амьдрах хүмүүс л үлдэнэ. Тэгэхээр
гол нь хүн эрүүл байх хэрэгтэй.
Өвчтэй хүнээс эерэг сэтгэлгээ гарах
боломж байхгүй гэж үзэж байгаа
учраас эхлээд хүн төрөлхтний эрүүл
мэндийг аварснаар эерэг сэтгэлгээ
суулгаж оюун санааг нь маш богино
хугацаанд тэлэх ингэснээрээ олон сая
хүний эерэг энергийн бөөгнөрлийг бий
болгосноор дэлхийг сүйрлээс аврах
зэрэг үр дагаврууд урган гарах юм.0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 146
Дэлхий бөөрөнхий биш (номын тойм)
2009 оны 11-р сарын 09 Нийтэлсэн bayara The World is Flat
Фредман энэ номондоо хүн төрөлхтний өмнө айсуй яваа цоо шинэ ертөнцийн тухай тайлбарлажээ. Дэлхий flat буюу хавтгай болсоор байна гэснээрээ даяаршлын ачаар дэлхий дээр мэдээллийн асар хүчтэй сүлжээ үүсч, өрсөлдөөний талбай улам бүр тэв тэгшхэн хавтгай болсоор байна, ингэснээр ази, африк, европ америк, хар шар, энэтхэг хятад ер хэн байвч ижил тэгш эрхтэйгээр тоглоомонд оролцох боломжтой үе ирж байна гэсэн санааг гаргажээ. Тэгээд тэрхүү шинэ ертөнцийн үүсэл хөгжлийг өөрийнхөөрөө тайлбарлахыг оролдож, бас зохиогч өөрөө Америк хүн тул Америк орныг энэхүү ертөнцтэй холбосон тайлбар сэлтийг оруулжээ.
Энэ номын ерөнхий агуулгыг тоймлон бичье хэмээн шийдэв. Дашрамд хэлэхэд энэ ном тун зузаан, чамгүй нуршуу тул тойм бичихэд амаргүй байсныг хэлсү. Нэлээн хэдэн сарын өмнө уншаад орхисон тул, тойм бичихийн тулд эргээд дахин уншихын дайны юм болов. Тэгтэл харин ашгүй интернетээс CapitolReader.com аас гаргасан нэгэн review –г олоод түүнийг баримтлан орчуулахыг нь орчуулж, нэмж бичихийг нь бичээд гаргалаа. Гэхдээ би номыг ухаж төнхөж, учир начрыг нь олж анализ хийж уншдаггүй, гүйлгээд гүйлгээд өнгөрдөг муу зуршилтай нэгэн тул орхигдуулсан утга санаа, буруу ойлгосон зүйл ч байх нь магад тул өршөөгөөрэй. Харин цаашид блог дээрээ энэхүү тоймоо тойруулаад өөрийн саналыг бичээд бусад хүмүүнтэй саналаан солилцдог ч юмуу хэмээн сэтгэв. Ингэхийн учир гэвэл бидний Монголчууд ирээдүйн хөгжлийн загвараа тодорхойлохдоо энэ номоос санаа авууштай зүйл олон байх мэт хэмээн бодсоны тул юм.
While We Were Sleeping
Биднийг унтаж байх хоорондуур
Дэлхийн мэдлэгийн төвүүд нэгэн бүхэл глобал сүлжээнд нэгдэж буй нь хүн төрөлхтнийг шинэчлэл, цэцэглэн хөгжилтийн шинэ эрин үе рүү чиглүүлэн залж байна. Асар өндөр хурдтайгаар өрнөж буй энэ үйл явцыг дэлхий “хавтгайрч” байна гэж тодорхойлжээ. Харин ихэнх Америкчууд терроризм руу гол анхаарлаа төвлөрүүлж байх хоорондуур энэ бүхэн явагдаж буй тул америкчуудын хувьд айсуй яваа шинэ эрин юуг бэлэглэж болох вэ гэдэгт бэлтгэл муутай, төсөөлөл багатай байна.
Globalization 3.0
Даяаршлын 3.0 хувилбар
Өнөөдөр үнэн хэрэгтээ даяаршлын 3.0 гэсэн хувилбар явагдаж байна. Технологийн дэвшил энэхүү 3.0 хувилбарыг улам цааш нь өөр түвшинд хүргэж эхлээд байна.
Даяаршлын анхны 1.0 хувилбар Колумб Америкийг нээсэн үеэс буюу 1492 – 1800 оны хооронд үргэлжилсэн. Хуучин дэлхий, шинэ эх газрын хооронд худалдаа харилцаа өргөнөөр хөгжиж, ингэснээр дэлхий том хэмжээнээс дунд зэргийн болж ирсэн. Даяаршлын 2 дахь үе 1800 – 2000 онд үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд дэлхийн 1, 2 –р дайн, хүйтэн дайны үеүд байсан ч үндэстэн дамжсан томоохон корпорациудын үйл ажиллагааны ачаар дэлхийн бөмбөрцгийн хэмжээ дунд зэргээс бага хэмжээний болж ирсэн.
2000 оноос эхэлсэн даяаршлын 3 дахь үед дэлхий багаас бүүр өчүүхэн жижиг болон хувирч байна. Энэ үеийн өнгө төрхийг үндэстэн дамжсан компаниуд биш хувь хүмүүсийн (individuals) үйл ажиллагаа голлон тодорхойлох боллоо. Өмнөх хоёр үед Европ, Америкчуудын үйл ажиллагаа голлож байсан бол, энэ үед барууны бус орнууд, цагаан биш арьстнууд буюу Энэтхэг, Хятад тэргүүтэй үндэстнүүд гол дүрд тоглох боллоо. (Ноён Колумб даяаршлын эхлэлийг тавьсан гэж байгаа биз. Үнэндээ бол тэрнээс өмнө Чингис хаан даяаршсан дэлхийг байгуулчихаад байсан биш гэж үү. Харамсалтай нь Их хааныг тэнгэрт одсоны дараагаар хойч үр хүүхдүүдийн хоорондын маргаанаас болоод даяаршсан дэлхий буцаад хаагдмал болсон. Дэлхийг бүрхсэн эх газрын худалдаа, мэдээллийн сүлжээ задран унаснаас болоод тухайн үеийн европчууд Энэтхэг орж ваар сав сэлтийг худалдан авах шинэ далайн замын эрэлд гарсанаар газар зүйн нээлтүүд шил шилээн даран цуварсан билээ. Энэ нээлтүүдийн эхлэл нь Америкийг олоод Энэтхэг хэмээн андуурсан Колумбын аялал байв)
Tax Returns, Technical Support & X-Rays
Татварын тооцоо, Техникийн үйлчилгээ, Рентген зургийн оношилгоо
Хавтгайран буй шинэ ертөнцийн нэгэн жишээ бол гар ажиллагаатай хөдөлмөр төдийгүй оюуны чадвар шаардсан ажлыг ч гадаад орон руу шилжүүлж эхэлсэн явдал юм. Тоон боловсруулалт (digitizing), бүтцийн хувьд салгаж болох бүхий л сүлжээг хөдөлмөрийн өртөг багатай орон руу шилжүүлэх боллоо. 2003 онд 25,000 Татварын тооцоог (Tax Returns) Энэтхэгийн аудиторуудаар (CPA – Certified public accountant) хийлгэсэн байна. Энэтхэг аудиторуудад сард 100 доллар төлдөг байна. 2005 онд 400,000 америкчуудын татварын тооцоог хийлгэнэ гэсэн прогнозтой байгаа. Эмнэлгүүдэд авсан рентген зургуудын оношилгоог Энэтхэг, Австралийн эмч нараар тогтоолгодог боллоо...
Компаниуд ийнхүү ажлуудаа гадагшаа захиалах болсон нь зөвхөн хэдэн саяар тоологдох хэмнэлтийн төлөө биш, чадварлаг ажилчдаар ажлаа хийлгэхийн тулд юм. Америкт бага цалинтай, төдийлөн нэр хүндгүй байдаг ажлууд, тухайлбал Call Center-ийн оператор зэрэг нь Энэтхэгт бол өндөр цалинтай, нэр хүндтэй ажилд тооцогдож, ажилчид нь хүсэл эрмэлзэл дүүрэн, өндөр боловсрол эзэмшсэн байдаг.
What Goes Around Comes Around
Бид юуг алдаж, юуг авч байна вэ
Аутсорсинг, даяршлын үеийн хавтгайран буй ертөнц... Энэ бүхэн Америкчуудын хувьд дан сөрөг үр дагаврыг бий болгож байна уу? Тийм биш юмаа. Авч буй зүйл ч олон. Дэлхийн ихэнх орны компьютерууд Windows аар ажиллаж, доторх процессор нь Intel,телефон утас нь Lucent, агаар хөргүүр нь Carrier, савласан ус нь Coke байдаг. Америкийн Энэтхэг рүү хийдэг экспортын бүтээгдэхүүний хэмжээ 1990 ээс 2003 оны хооронд 2 дахин өссөн байна.
Эдгээр бүтээгдэхүүнийг Америкчууд Америктаа үйлдвэрлэдэг. Одоохондоо ийм өндөр чанарын бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх шугамыг зөвхөн Америкчууд хийж чадаж байна. Хятад, Энэтхэг, Оросуудын R&D ийн түвшин ийм хэмжээнд хүрэх болоогүй. Гэвч тэд өнөөгийн Америк орны гүйцэтгэж буй дэлхийн дизайнер, дэлхийн архитектор болох зорилтыг өмнөө тавиад ажиллаж байгаа нь үнэн билээ.
Homesourcing
Зөвхөн аутсорсинг л ажлын талаарх ойлголтыг эвдэж шинэ ертөнцийн өнгийг чимж буй хүчин зүйл биш. Хоүмсорсинг буюу офис дахь ажлыг айлын гэр лүү шилжүүлж буй үзэгдэл нь адил зүйлийн тухай бас нэгэн тунхаглал юм. Бизнесийн байгууллагууд зардлаа багасгаж, үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө бүх нөөцөө шавхаж буй өнөө үед энэхүү хоүмсорсинг улам өргөн дэлгэр болж байна. Ажил олгогчид хоүмсорсингийг мэдэгдэхүйц үр дүн өгч байна гэж дүгнэж байна. Жишээ нь Jet Blue гэдэг онгоцны компани гэхэд л Salt Lake City орчмын 400 билет зарагч агентлагаа шууд гэрээс нь ажиллуулж байна.
Flatburgers
Хэрвээ та Missouri мужийн Cape Girardeau дахь McDonaldsийн драйв-ин ээр дайран гарах бол өөрийн оршин буй Colorado гийн Springs дэхь Call Center-а шууд захиалгаа өгч болно. Тэгээд драйв-индээ очиж дотогшоо ороод ширээн дээрх каарт уншигчид каартаа шургуулахад л болох нь тэр. Ажил олгогч нар энэ схемийг бүтээмжийг өсгөж, зардал болоод хүлээлгийн цагийг илт багасгаж байна хэмээн үнэлж байна.
Ten Flattening Forces
Дэлхийг хавтгайруулагч 10 хүчин зүйлс
Берлиний хана нуран унаснаар олон сая хүнийг эрх чөлөө ардчилал руу дуудсан их хүчний давалгааг эхлүүлсэн билээ. Энэ үйл хэрэг бидэнд дэлхий ертөнцийг цоо шинээр харах боломжийг өгсөн.
90 ээд оны дундуур өрнөсөн PC-based platform-оос Internet-based platform руу шилжих хөдөлгөөний явцад вэб браузер хэмээх киллер-апликэшн бий болж улмаар интернэтийн хөгжлийн хурдыг асар ихээр нэмсэн.
Хэвтээ тэнхлэгийн дагууд бэлтгэн нийлүүлэгчид, жижиглэн худалдаалагчид болоод хэрэглэгч нарын хоорондын хамтын ажиллагааг хангадаг аргачлал бөгөөд энэ аргыг хэрэгжүүлсэн төгс жишээ бол Wal Mart юм. Энэ концепци нь хавтгай ертөнц дэхь хил хязгаарын саад тотгорыг багасгасан шинэ глобал стандартыг бий болгосон юм. (Supply chain ийг манайхан юу гэж хэлдэг юм бол?)
Гурвалсан нийлэмж
2000 оноос эхлэн хавтгайруулагч 10 хүчин зүйлүүд нийлэн нэгдэж эхэлснээр хувь хүмүүс, бизнесийн байгууллагууд шинэ шинэ чадвар, боломжийг өөрсөндөө бий болгох боломжтой болсон. Анхдагч, Хоёрдогч болон Гуравдагч нийлэмж хэмээн Гурвалсан Нийлэмж гэдэг ойлголтыг тодорхойлжээ.
Анхдагч нийлэмж гэж хавтгайруулагч хүчин зүйлс бүгдээр нийлж даяаршсан, вэбд суурилсан уралдааны талбайг бий болгож эхэлснийг хэлжээ.
Хоёрдогч нийлэмж гэдэг нь ирж буй шинэ ертөнцөд шинэ арга барилаар ажиллаж чадах дизайнер, бизнесийн консалтант, шинийг санаачлагч менежерүүдийн асар өргөн хүрээ төрөн гарсныг хэлжээ.
Гуравдагч нийлэмж гэдгээр дээрх шинэ процессуудтай дэлхийн хаалттай хэсэгт байсан 3 тэрбум хүн ам танилцаж эхэлснийг хэлжээ.
Being an Untouchable
Үл өртөгч байх
Хавтгай ертөнц дээр өрсөлдөхийн тулд бид өөрсдийн чадварыг байнга дээшлүүлж байх хэрэгтэй. Яагаад гэвэл зөвхөн өндөр мэдлэгтэй, шинэ санаа сэдэж түүнийгээ хэрэгжүүлж чаддаг хүнд л ажил олдох боломжтой эрин ирж байна. Өөрийгөө гадны аливаа нөлөөнд үл өртөгч болгох хэрэгтэй. Үл өртөгч - тухайн хүний ажлыг бусдад аутсорс хийж болохгүй хүнийг хэлнэ. Үл өртөгч байна гэдэг бол тусгайлан мэргэшинэ гэсэн үг. Тусгайлан мэргэшнэ гэдэг бол барагтай бол тоон боловсруулалтад орчихгүй, орлуулагдашгүй мэргэшилтэй болно гэсэн үг юм.
Хэрвээ та тусгайлан мэргэшиж чадахгүй бол зангуугаа хаян зогсох усан онгоц мэт хөдөлгөөнгүйгээр нэгэн байрлалд уягдах болно. Жишээ нь, рестораны үйлчлэгч, цахилгаанчин, үсчин, сувилагч гэх мэт.
Хүн бүр тухайн нөхцөл байдалд тохируулан ажиллаж чаддаг болох хэрэгтэй. Ингэхийн тулд өөрсдийн үнэ цэнийг (value) ямагт дээшлүүлж байх шаардлагатай.
The Quiet Crisis
Тайван хямрал
Америк улс тайван хямралд ороод байна гэжээ. 2004 оны Олимпийн тоглолтод Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн гаргасан “амжилт” үүний тод жишээ болно. (Яг энэ бичлэгийг бичиж байх үед энэ оны дэлхийн аваргад өнөөх Америкчууд маань дахиад л "сайн амжилт" гаргаж байваа...)
Америкчуудын хөгжлийн тулгуур хүчин зүйл болж ирсэн шинжлэх ухаан болоод инженерийн ухааны үндэс суурь өдрөөс өдөрт дордсоор байна. Хэдийгээр бид урьдын адил шинжлэх ухаан, боловсрол, хөрөнгө оруулалтын зах зээл, шинэчлэлийн хувьд дэлхийд манлайлсан хэвээр байгаа ч, бидний өрсөлдөгч нар марафон гүйлтэд гүйж байхтай адил байхад, бид өглөөний шогшоо хийж байгаатай адил хурдаар урагшилж байна гэжээ. Өнөөдөр хэдийгээр тийм шаардлага байхгүй юм шиг харагдаж байж болох ч уралдааныхаа замыг солих хэрэгтэй байна.
Америкийн нийгмийн “ичгүүртэй нууц” болох доорх гурван бодит үнэнээс улбаалан үүсэх далайн шуурга биднийг нөмрөхөөс өмнө хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна:
Шинжлэх ухаан хийгээд инженерийн салбарыг сонирхон мэргэжигчдийн тоо хангалттай биш болсон Бидний өрсөлдөгч нар асар хүчтэй амбицтайгаар уралдаанд оролцож байхад манай залуусын тэмүүлэл тэдний хаана нь ч хүрэхгүй - Америк болоод Хятад, Энэтхэгийн хоорондох боловсролын ялгаа хүчтэй болсоор буй Тэгээд цааш нь NASA ийн эрдэм шинжилгээний ажилтнуудын дийлэнх ихэнх нь насан өндөр болсон бөгөөд залуу сайн мэргэжилтнүүдийг ажилд авъя гэхэд америкийн харъяат судлаач мэргэжлийн залуус нүдний гэм болоод байгаа тухай өгүүлжээ. NASA мэтийн газарт үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар гадны харъяат иргэдийг ажилд авдаггүй байна. Энэ хямралын учир шалтгаан нь боловсролын системд байгаа гэсэн санааг гаргажээ. (Манайхан энэ талаар нухацтай судалж үзүүштэй санагдав. Манай Боловсролын яамныхан сураг сонсохнээ америктай төстэйгээр дунд сургуульд үзэх байгалийн ухааны чиглэлийн хичээлийн цагийг багасгаж байгаа гэсэн. Энэ сэдвээр блог дээрээ тусад нь бичлэг гаргадаг ч юм билүү)
Companies in the Flat World
Шинэ ертөнц дахь компанийн оршихуй
Зарим компаниуд гурвалсан нийлэмжийг ашиглаж байхад зарим нь үгүй л байна. Шинэ ертөнцөд цэцэглэн хөгжих компаниуд дараахь энгийн дүрмийг баримтлууштай хэмээн санал болгожээ:
1. Дэлхий “хавтгайрч”, өөрсдийгөө хэцүү байдалд орох нь гэж мэдэрч эхэлбэл, шалавхан хүрз аваад өөрийгөө ух. Битгий хана босгож саад барихыг оролд 2. Томоор хөдөлж сур, хэдийгээр өөрөө том биш ч гэлээ. (Learn to act really big even if you aren`t.) Хамтын ажиллагааны бүхий л зэмсгийг ашиглаж сур 3. Хэрвээ өөрсдөө том бол жижиг үйлийг ч хийж сур. Ингэснээрээ үйлчлүүлэгчиддээ том хэмжээнд ажиллах боломжийг олго 4. Хамтын ажиллагаанд суралц. Зах зээлийг ямар ч компани дангаар хянах бололцоогүй гэдгийг танин мэдсэнээр өөрсдийн үнэт зүйлсийг бүтээх боломжийг гартаа оруулах болно. 5. Өөрийн бизнесийг цаг ямагт шинжлэн үзэж тэр үр дүнгээ үйлчлүүлэгчдээ зарах замаар компани өөрийн эрүүл чийрэг бүтцийг хадгалж чадна 6. Овор хэмжээгээ багасгахын тулд биш ялахын төлөө аутсорсинг хий. Шинэчлэлийг хурдан бөгөөд хямдаар гүйцэтгэхийн тулд аутсорсинг хий. Олон төрлийн мэргэжилтнүүдийг ажиллуул 7. Аутсорсинг бол Бенедикт Арнолд (урвагч гэсэн утга болтой, орч.) нарт зориулсан эд биш, энэ бол сайн сайхны туйлыг бий болгохыг хүсэгчдэд зориулсан сонголт гэдгийг хүлээн зөвшөөр.
Хавтгай бус дэлхий
Шинэ шинэ технологийн дэвшлүүд нь хүмүүнлэг ёсоор ашиглагдана гэсэн баталгаа байхгүй байна. Технологийн дэвшлийг хүн төрөлхтний өмнө аюул болгон хувиргаж дэлхийг хавтгай бус болгохыг оролдогч хүчин оршсоор л байна. Бид тэдэнтэй тэмцэх аргад суралцах шаардлагатай.
The Environment
Байгаль орчин
Хөгжиж буй эдийн засгуудын энергийн хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Энергийн хомсдол дэлхийг улам хавтгай болоход саад болж буй гол хүчин зүйл юм. Энэтхэг, Хятад, Латин Америк болоод хуучин Зөвлөлт лагерийн сая сая хүмүүс баялгийг бүтээхийн төлөө, өөрсдийн гэсэн машин, байр, хөргөгч, майкровэйв халаагчтай болохын төлөө тэмцэлдэж байна. Энэ бүхэн хүн төрөлхтнийг энергийн хомсдолын аюул, улмаар энергийн дайнд ч хүргэж болзошгүй.
Урьдчилсан тооцоогоор Хятад улс өдөрт 7 сая баррел нефт импортолдаг бол 2012 он гэхэд 14 саяд хүрнэ гэж үзэж байна. Энэ хэрэгцээг хангахад дахин нэг Саудийн Араб хэрэгтэй гэсэн үг. Америкийн мөрөөдөлтэй адилхан Энэтхэг, Хятад болоод Оросуудын мөрөөдөл нь өндөр энерги, үнэт метал, өндөр цахилгаан хангамжийг хүсч байна. Бид энергийн хэрэглээ, хадгалалт хамгаалалтын талаар цоо шинэ хандлагыг хайж олохгүйгээр хавтгай ертөнцийн энергийн хэрэгцээг хангаж чадашгүй юм.
Төсөөлөл Энэ их зузаан номын дүгнэлтийн хэсэг ТӨСӨӨЛӨЛ гэсэн ганцхан үгээр илэрхийлэгдэхүйц товчхон ажээ. |
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 206
Монголын бахархал
2009 оны 11-р сарын 09 Нийтэлсэн bayaraМонголын бахархал
Нэг. Монголчууд бид, цагтаа дэлхийн талыг эзэгнэж явсан өвөг дээдэстэй
''Монголчууд гэж хэн юм бэ?'' гэж асуусан асуултанд нь зохиолч С. Жаргалсайхан, эрдэмтэн Удвал нар ''Чингис хааны нууц түүх'' хэмэээх зохиолоороо дэлхий дахинд, ''Монголчууд дэлхийн талыг эзэгнэж, дэлхийн нэгдсэн улсыг байгуулж явсан агуу их хаадын үр удам'' гэж хариуллаа. Нэгэн зарлигийн дор нэгтгэн байгуулж, бас хөгжүүлэн өгсөн Бат, Хубилай хаадын их гүрнээс өнөөгийн зууны хүчирхэг том гүрэн, Хятад, Орос улс үүссэнийг ч, дэлхийн түүх ч, тэдний дунд орших Монгол улс ч мартаагүй. Тиймдээ ч бидний өвөг, эзэн Чингис хааныг энэ дэлхийн ''Мянганы хүн''-ээр тодруулж хүлээн зөвшөөрсөн бус уу.
Чухамдаа өөр хэнийг ч бус, зөвхөн бидний Монголын Чингис хааныг энэ мянганд ч шилдэгийн шилдэг агуу хүн гэж зөвшөөрөн ахуйд бид юунд толгой гудайх билээ. Чингисийн алтан ураг болох Зүчи, Цагаадай, Бат, Хубилай, Мөнх, Гүег, Төмөр, Батмөнх гэхчилэн агуу хаад, Мандухай цэцэн хатан, Чин ван Ханддорж, Сайн Ноён хан Намнансүрэн нарын үр удам нь билээ бид. Толгой дээгүүр, цээж тэнэгэр байгтун.
Хоёр. Монголчууд бид хил хязгаартай, өөрсдийн газар нутагтай
Мандан бадарч, бууран доройтож асан, буурал түүхийн амаргүй нугачаанд, цаг хугацааг элээн элж, Хятад, Орос хэмээх аварга 2 гүрний дунд, 1 сая 500 мянган хавтгай дөрвөлжин нутагтай, Монгол хүн бүр ''унасан газар, угаасан ус минь'' хэмээн өмчлөх ''эх оронтой'' улсаа бид, Гимилайн уулсын хэцүү бэрх орчилд хавчигнан амьдрах Түвд, Алдарт Саяны уулсын бэлд сүүрс алдан амьдрах Тувачуудын хувь заяаны дэргэд, дэлхийн Монголчуудын гэрэл гэгээ, итгэл найдварын төв нь болсон тусгаар Монгол нутагтай бид. Хятад, Орос их гүрний алинд ч уусгачихалгүй, алга дарам газрынх нь төлөө цус, хөлс, ухаанаа шавхан ирсэн өвөг дээдсийнхээ сүнсэнд нь ч залбирмуу. Халуун хүйтэн ч гэлээ говь, хангай, хээр хосолсон үзэсгэлэнт нутагтай, хатуу ширүүн ч гэлээ өвөл, хавар, зун, намар ээлжлэх 4 улиралтай Монгол орон минь байгаа цагт, унасан газар, угаасан усаа, зүрх сэтгэл, зүүд нойрондоо хайрлан дурсах, Монголчууд бид ''эх оронтой'' хүмүүсээ. Омог бардам байгтун.
Гурав. Монголчууд бид өөрсдийн хэл, соёл, ёс заншилтай
Босоо, хэвтээ хоёр бичигтэй, бодлоо билчээж, үгээ цэцэлж ярьдаг монгол хэлтэй, хорвоогоос тасарч, наранд хүрдэг уртын дуутай, хоёрхон чавхдасаар адуу янцгаалгаж, айраг үнэртүүлж, морин хууртай, орсон гарсанд цай идээгээ дээжлэн барьж, ойчож унахад нь, түшиж босгодог монгол заншилтай билээ бид. Таних танихгүй ч бай, ирсэн гийчинд хаалгаа дэлгэн угтаж, хоймортоо залан суулгаж, цай идээгээ дээжлэн барьж хүндэлдэг заншил Монголоос минь өөр хаана бий билээ. Мэндлэхдээ хүртэл цэгцлэн ярьж, ярихдаа хүртэл бодлоо шингээж, худал хуурмаггүй инээж, өрөвдөж чаддаг хүмүүс, Монголоос минь өөр бий билүү? Монгол хэл байсаар байгаа нь, Монголоор ярьдаг бичдэг хүмүүс байсаар байгаа нь тусгаар Монгол улсын минь бэлэг тэмдэг бус уу. Үг нь цэцэн, ухаан хурц байгтун.
Дөрөв. Монголчууд бид, ээж аавдаа элбэрэлтэй, үр хүүхдүүддээ ачлалтай
Алс газар одохдоо аав ээждээ очиж, сургааль үгсийг нь сонсон, хацраа үнсүүлж, алс газраас буцаж очихдоо санаж үгүйлсэн сэтгэлээ бэлэг сэлттэйгээ авч очдог монголчууд бид ''элгэмсэг'' сэтгэлтэй хүмүүс. Нас өндөр болсон хойно нь ч ''асрамжийн газар'' аваачаад орхичихдоггүй, асарч халамжилж ачладаг, тэр л сэтгэлээ өөрийнхөө үр хүүхдүүддээ өвлүүлдэг болохоор Монголчууд бид элбэрэл, ачлалтай ард түмэн. Хүүхдийнхээ хүүхдийг нь харж өсгөхөд нь туслах гэж алс холоос бүхнээ орхиод ирэх ''эх''-ийн сэтгэлийг хэн ч юугаар ч хэмжиж болно гэж үү. ''Хоцрогдсон'', ''зууралдсан'' гэх хатуу үг бүү хэл. Монгол хүнээс энэ сэтгэлийг нь аваад хаячихвал, ''Монгол'' гэх ''хөх толбо''-той агуу сэтгэл нь алга болчихвол, тэнгэр бурхан биднийг ''таних''-аа болино доо. Бие биеэ хайрлаж, түшигтүн.
Тав. Монголчууд бид омголон, бардам, бас өөдрөг сэтгэлтэй
Эр нь уул, толгодоо тойрч бодол ухаанаа билчээдэг. Эм нь тулгаа тойрч ахуй амьдралаа амжуулдаг монголчуудын нүүдэлчин амьдрал нь зоргоороо омголон, биеэ даасан, илүү сайхан руу тэмүүлдэг сэтгэлийн үндэс гэмтэй. Усны тунгалаг, билчээрийн сөмийг даган, байрлалаа сэлгэж амьдардаг амьдрал нь хэдэн малаасаа илүүтэй, хөрш саахалт айлаасаа илүүтэй сайхан амьдрах бяцхан ''атаархуу'' хүслийн нь бас нэг илрэл. Сайн муу, сайхан муухай ямраар ч илэрдэг бай энэ зөн совин нь, баригдмал суурин хувь заяатайгаа эвлэрдэг олон орны иргэдээс ч илүүтэйгээр, илүү сайхан амьдрал руу эргэж буцалгүйгээр сэлгэн нүүдэллэдэг омог бардам, өөдрөг сэтгэлийн үндэс нь юм. Монголчууд бусдаас сул дорой амьдрах дургүй. Илүү өөдрөг байгтун.
... Онгоц дүүрэн зөвхөн Япончууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биенийхээ хаягийг авч, маргааш хамтдаа хооллохыг урьцгаажээ. Тэд маргааш нь яг цагтаа бүгд цуглаж, хамтдаа хооллосон гэнэ.
...Онгоц дүүрэн зөвхөн Монголчууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биедээ баяртай гээд л тал тал тийшээ тарж явсан гэнэ. Тэд дахиад уулзалдсангүй. Япончууд, Монголчуудын ялгааны тухай, энэ бяцхан онигоог Америк эмэгтэй миний танил Ивээлтэд ярьж л дээ. Ивээлт:
-Бид яаж өөрчлөгдөх ёстой вэ? гэж асууж. Тэр эмэгтэй:
-Өөрчлөгдөж яах юм бэ? гэж гайхангуй хариулсан гэнэ.
Байз! Та одоо үүнийг шүүмжлэх гэж бүү яар! Би ч гэсэн энэ эмэгтэйтэй санал нэг байна. БИД БУСДЫГ ДУУРАЙН ӨӨРЧЛӨГДӨЖ ЯАХ ЮМ БЭ? байгаагаараа л байцгаая. Монголчууд нүүдэлчин амьдралын уламжлалтай. Тэд энэ амьдралаас хэнээс ч хараат бус, бие даасан, өөрөө өөртөө ''эзэн'' байх сэтгэлгээг ''мах цусандаа'' шингээж төрсөн юм. Харин суурин амьдралд өссөн Япончуудын хувьд бүх л зүйл бие биенээсээ хамааралтай. Тэд хэзээ ч бие даасан байгаагүй. Тэд бие биедээ тусалж, бие биеэсээ хамаарч амьдардаг сэтгэлгээг ''мах цусандаа'' шингээж төрсөн юм.
...Америкт анх ирсэн нэгэн залуу нэг хоолны газарт ажилд оржээ. Түүнтэй хамт хэдэн Мексикүүд ажилладаг байж. Жил орчим ажилласаны дараа нөгөө Монгол залуу илүү цалинтай ажил олоод, ажлаасаа гарч. Дахиад л ажлаа сайжруулж, улмаар деливэри хийдэг болж. Амьдрал нь ч сайжирч шинэ машин авч унаж. 5 жилийн дараа нөгөө хоолны газраараа орвол нөгөө л хэдэн Мексикүүд нь хэвээрээ. Шинэ машин унаж, царай зүс нь гэрэлтэж мөнөөх Монгол залуус хоолны газрын эзэн, нөгөө хэдэн Мексикүүд нь гайхаж биширсэн харцаар угтаж өдсэн гэдэг. Мексикүүдүүдийн хувьд энэ хоолны газар нь цор ганц боломж, харин Монгол залуугийн хувьд өөдлөн дээшлэх нэг л гишгүүр байх. Ийм жишээг Америк, Солонгос, Германд ажиллаж байгаа Монголчууд хичнээнээр нь тоочиж чадна.
...Японы сумод манлайлж яваа их аварга Асашюро Дагвадоржийн сумогийн дэвжээн дээр гарч ирээд, нүдээ хурцлан ширүүсгэж, омголон бардам ширэвхийн хараад сумогийн бөхчүүд бүү хэл сумогийн ордон нь ч хүртэл сүрдэх шиг санагддагсан. Дагвадорж Монгол үндэсний бөхөөрөө сайн барилдаж, ''аварга'' болсон байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү ийм сүрлэг, омог бардам байж чадах байсан болов уу?
Тиймээ! Бид өнөөдөр жаахан ядуу байна. Гэвч одоо дэлхийн жишигт хүрсэн боловсролтой чадалтай залуучууд гарч ирж байна. Удахгүй жинхэнэ Монгол ухаанаар, шударга хөдөлмөрөөр олон олон баячууд төрнөө. Өнөөдөр бие биенээ муулж, харааж зүхэж, харийн хүмүүсийг шүтэж байгаа хэн нэгнийгээ бүү үзэн яд. Аяндаа л цаг харин шалгуураар бүгд л өөрчлөгдөнө. Хамгийн гол нь бид өөрчлөгдөж, урагшаа явж байгаа. Монгол цустай Монгол хүн болж төрсөндөө л бахарцгаая. Монголын төр бужигнаж л байг. Нэг л мэдэхэд цэгцэрнээ. Монголчууд даяршлын энэ эрин үед тэнгэр заяатай ''эзэд'' байх боломж бүрднээ. Яагаад гэвэл бид бие даасан, ''өөртөө эзэн байж'' , бусдаас ''илүү'' байхын төлөө л зүтгэцгээдэг. Энэ бол цэвэр монгол цус. Бид хэдий бухимдалтай гутруу байгаа хэдий ч, хоцрогдсон бүдүүлэг байсан хэдий ч бүхний өмнө илүү хурдан хөгжиж байна. Бусад орны 100 жилийн хөгжлийг бид 20-30 жилд гүйцэж байна. Та унаж яваа машин, барьж буй гар утас, хэрэглэж буй компьютераа хар. 20 жилийн өмнө бид үүнийг төсөөлж чадах байсан гэж үү. Өөдрөг байцгаая Монголчуудаа!
Бидний авч үлдэх гол зүйл маань Монгол цус, үндсэрхэг үзэл, бахархал минь шүү. Аугаа их өвөг дээдсийнхээ өнөөгийн Монгол орныг бидэнд авч ирж хүлээлгэж өгсний төлөөс нь Монгол үндэсний үзэл, Монгол цус гэдгийг л бид мартаж болохгүй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсан. Одоо бид эвлэлдэх цаг болжээ. Монгол төрийн сүлд ивээг.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 371
Шинэ Монгол vндэстэн буюу түүхээс суралцахуй
2009 оны 11-р сарын 09 Нийтэлсэн bayara |
|
|
|
Монголын эмгэнэл
Монголчууд тvvхээ сайн мэднэ. Сvvлийн хагас мянган жилийн тvvх маань хагацсан улс, бутарсан гvрнийх. Єнєєдєр энэ хагарал бутралын гашууныг мэдэрч, их гvрнийхээ голомтыг унтраалгvй авч явах гэж дээр доргvй бvгдээр санаа тавьж, єдєр хоол дутуу, шєнє нойр дутуу зvтгэж байна.
Нэгэн алганы таван хуруу мэт салсан Монгол туургатныг ядаж оюун санаагаар нь нь ч болов нэгтгэх арга юун билээ гэж байгаа энэ vе бол халх, євєрлєгч, халимаг буриад гэлтгvй ойртон нягтрах цаг. Ардчилсан хувьсгалын нэгэн ололт нь Монголчуудынvндэсний vзлийг сэргээх боломжийг авчирсан. Чухам иймээс панмонголын vзэл санааны тєв нь тусгаар монгол улсад шилжин ирж, энэ vзэл санаа нь аль нэгэн хvчирхэг гvрний бодлого явуулга буе бидний єєрийн хvсэл зорилго болж байна. Харин vvнийг явцуу vндсэрхэх vзэл, дээрэнгvй vзэл, хаталан бутаргах vзэл бол гожболохгvй, тийм нєхцєл боломж ч байхгvй. Халх, дєрвєд, баяд, урианхай байтугай халимаг, тува, євєрлєгч, буриад бvгдээрээ Монгол гэдэг нэгэн vндэстний нэрэн дор оршдог. Баруун зvvн Монголоороо талцан, нэгнээ vндсээр нь устгахдаа тулж байсан тvvхийн гашуун vеийг монголчууд туулж гарсан. Монголчуудын харь гvрний эрхшээлд орсон нь Манж нар арга зальтаңнх биш биш, монголчууд дотроо эвдрэлцэн муудалцаад эвээ олж чадаагvйнх. Одоо тэр гашуун vеийн хорыг амсан 1,5 сая хавтгай дєрвєлжин километр нутаг дээрээ эрх чєлєєгєє эдпэн vлдсэн 2,65 сая монгол vлдсэн газар шороо, євлєсєн баялаг, олсон эрх чєлєєгєє бататгах гэж зvтгэж, харин 8 сая ах дvvс маань харь гvрний эрхшээлд хатуу тєрийн буулганд зvдэж байна. Монголчуудын хэрvvл єсєрхєл эцэстээ нэгнээ vнсээр хийсгэж, мохоол мушгилгvй болгож дуусдаг аюултай. Корсикчуудын вендетто, сицили, чеченьчvvдиин єсєрхєл аймшигтай, гэхдээ тэр нь хэзээ ч овог vндэстнийг тэр чигээр нь устгах єсєрхєл болдоггvй. Жамуха чонос овогтныг 70 тогоонд чанаж, Чингис хаан татарыг тэрэгний тэнхлэгт хэмжин хядаж, хожим Манж нар Ойрадуудыг хvйс тэмтрэн хєнєєсєн тvvх бий. Энэ бол Монголчуудын, чухамдаа нvvдэлчдийн єсєрхєл. Vvний учир шалтгаан нь нvvдэлчдийн газар нутгийн бэлчээрийн даацтай холбоотой бєгєєд хэрэв оршин байх орон зайгаа тэлье л гэвэл ингэх шаардлагатай болдог байв. Хэрэв ингэхгvй бол зугатан холдсон овог аймгууд хvчирхэгжин тэнхэрмэгцээ маневр сайтай морин армиараа богино хугацаанд эргэж уулгалан дайрах бололцоо бий. Чухам иймээс Монголын газар нутаг дээр оршин байсан хvмvvсийн тоо саяас хол давж байгаагvй юм. Харин хvмvvнлэг энэрэнгvй XXI дvгээр зуунд энэ байж боломгvй зvйл, байх ч vгvй. Гэхдээ талцан маргах, vндэстэн ястнаараа ялгаран зєрчилдєх єчvvхэн ч болов санаархлыг дор бvр нь тас цохиж байх ёстой.
БАРУУН АЙМГИЙНХАН Халх нар урвагч гэж байна. Гэвч єнєєдєр халх нар Монголын гал голомтыг халуун элгэндээнааж явна. Урвагч шарвагчаа дуудвал єнгєрсєн бvх тvvхийн туршид монголчууд нэгнээ дарж авахын тулд гадныхны хvчийг ашиглаж байсан. Амарсанаа Даваачаас хаан ширээг нь булаах гэж Манж нарыг дагуулан ирсэн. Гэхдээ тэр зорилгоо биелvvлмэгцээ Манж нарыг хєєн гаргах гэж оролдоод чадаагvй. Тvvнд алдаа, оноо аль аль нь байвч алдаа нь их байж. Учир нь тэр ард тvмнээ мєхєєх гай дуудаж ирсэн байлаа. Зvvнгарын дотоодын зєрчлєєс болж тvvнтэй сєргєлдєж байсан дєрвєдийн Саарал, Уянга зайсан Манжийн цэрэгт орж Ойрадуудтайгаа байлдаж явсан. Тэгэхэд 600 гаруй мянган хvнтэй байсан Ойрадууд 30 мянга болтлоо хядуулсан. Хожим ойрадын vлдэгдэл єс санаж vнсээр хийсгэх вий гэж айсан дєрвєдийн зайсангууд Манжийн хаанаас нутаг гуйхад эхлээд Заг, Байдраг орчимд суулгасан ч Алтайн єврєєр довтолж болзошгvйд болгоомжлон нутаг сэлгэхийг гуйснаар дайны хєлєєс холтгох гэжХангайн нуруу, Хан хєхийн ар уруу нутаг олгон суулгасан тvvх бий. Харин тэр газар нь эртний сурвалжит баядын нутаг тоотой нь, дєрвєдийн байжээ. Тийм ч учраас єнєєдєр дєрвєдvvд ойрадынхноос харьцангуй олон аман зохиолд дvрвэж нvvсэн учраас дvрвэд гэж нэртэй болжээ гэсэн домог ч бий. Ийм атал хєнгємсєг дєрвєдvvд Ойрадын нэрийг барьж, бодлогогvй халх нар Ойрадын нэрийг гутаан муудалцаж байна. Хагаралын уг шалтгаан нь Оросын колоничлолын vеэс эхтэй. Оросууд Орос Алтайн хязгаарын Цэдэнбал хэмээх хvvхдийг дєрвєд болгон ойлгуулаад Монголын тєрийг хагас зуун жил барьж байсан тэр цаг vеэс эхтэй. Уг нь булаацалдах юм байхгvй. Бэлчээр дундынх, халх дєрвєд айлууд айлсан буугаад малаа маллаад айргаа хуваагаад явж л байна. Ийм хогийн vзэл санаа хотынхноос л гардаг. Гэвч vндэстэнийг ингэж хагалан бутаргаж, нэгийг нь нєгєєгєєр дарж байж улс орныг барьдагийг Монголчууд одоо болтол ойлгоогvй байна. Гэтэл Ойрадууд єєродєє чимээгvй л байна. Тvvх єєрєє ээдрээтэй. Нvvдэлчид єсєрхсєн нэгнээ vнсээр хийсгэдэг тэр заншил хамгийн сvvлд Амарсанаагийн бослогын дараа давтагдсан. Гэхдээ торгуудын Шийрэн тайш Манж нарын эсрэг тэмцэж байхад Алшаа, Хєх нуурын торгуудаас дайчилсан цэрэг манжийн цэрэгт байж л байсан. Манжууд халх, дээд монгол, євєрлєгч гэх мэт манжийн захиргаанд орсон бvхий л монголчуудаас цэрэг татсан бай сан. Тэр ч байтугай тэр хvнд бэрх цагт ойрадууд хоорондоо хагалдан дайтаж, цусан далайд живсэн тvvх ч vнэн. Тэгээд vvний тєлєє хэнийг буруутгах ёстой гэж? Харин энэ тvvхээс сургамж авч, элдэв хагарал бутралын vндсийг таслах учиртай. Ойрадууд гэж хэн бэ? Дєрвєдvvдийг Чингис хааны дээд угсааны Дува сохорын дєрвєн хєвгvvнээс vvдэлтэй юу, эсвэл хожмын Цоросоос vvдэлтэй юу гэдгийг лав батлаагуй. Дєрвєдvvд Дува сохорын удам гэж єєрсдийгєє хэлэх дуртай. Халхын овгуудын дотор ч дєрвєн, дєрвєд овогтон бий. Судлаачид ч энэ асуудлыг эцэслэн шийдээгvй. Торгуудууд нэг бол ван хааны далан торгуудын хойч, нэг бол Чингис хааны торгуудын угсаа. Хошуудууд Хавт хасарын угсааныхны захирдаг Монгол аймаг. Хожим Хорчиноос аалж нvvгээд Ойрадад очсон. Язгуурын ойрадууд Хубилай хааны vед Єгєдэйн ач Хайдугийн захиргаан дор байж, Єгэдэй, Цагадайн угсааныхан хамтдаа Хубилайтай тэмцэлдэж байсан. Бvр тэр vед л монголжчихсон аймаг болж, язгуур гарвалыг тогтооход тєвєгтэй болсон байна. Зарим аймгийн тэргvvн нь Ванханы л угсаа, заримын нь Худуга бэхийн угсаа, заримынх Хасарын угсаа, заримынх Єгєдэй, Цагадайн угсаа.Єнєєдєр ойрад хэмээн ойлгодог, хvн ам олонтой долоон хошуу урианхай л гэхэд эртний язгуурын монгол аймаг. Баядуудыг олон хvн ойрадын аймаг гэж vздэг бол тийм биш. Баядын нэр бvр VIII зууны vед чулуун дээр "баегу" нэрээр бичигдэж байсан бас л эртний язгуурын Монгол аймаг. Чингис хаан мянганы ноёдод соёрхол сонгуулахад Єнгvр буурчи "Баягуд ах дvv нар маань харь тутамд бутран тарсан буй, соёрхвоос баягуд ах дvv нараа цуглуулъя" гэвэл Чингис хаан зєвшєєрч нэгэн мянган болгосон болгосон тухай МНТ-д бичсэн байна. Єнєєдєр Ойрадуудыг Монголчуудаас яг ийм ялгаатай гэж угсаатны хувьд ч, хәл соёлын хувьд ч, бичиг vсгийн хувьд тодорхойлж чадахгvй. Тийм ч учраас аман ярианд ойрад гэдэггvй, зvгээр л баруун аймгийнхан гэдэг. Тэр ч байтугай баруун аймгийнхан гэдэг ойлголтод баруун талын олон ястнууд биш засаг захиргааны хуваарийн дагуу баруун таван аймгийн багтаан ойлгодог.
Єнєєдєр Халхын овгууд, Ойрадын элкэнvvд бvгдээрээ л адилхан. Хэрэйд, мэргид, чонос, шарнууд, хонгирад гэх мэт Монголын эртний овгууд аль алинд нь адилхан хадгалагдаж vлдсэн байна. Оросын харъяанд байгаа буриад, халимаг тувад ч, євєр монголд ч, шинжаан, алтайн монголчуудын дунд ч энэ овгууд бий. Гэтэл бид дотроо чи чонос, би шарнууд, чи найман, би хэрэйд гэлцдэггvй биз дээ. Тэр ч байтугай халхын овгууд дотор єєлд, дєрвєд, торгууд, хошууд, цорос, урианхан гэх мэт ойрадын бvх аймгийн нэртэй овог бий. Эдгээр овог бvх монгрл угсаатанд бий. Угийн бичгээ сэргээж хэрэглэвэл єнєєдєр чи халх, би ойрад гэж ялгарах ямар ч ялгаа зааг байхгvй. Иргэний vнэмлэхд бичvvлэх овгоо тодорхойл гэвэл хэн ч халх, дєрвєд гэхгvй. Дєчин дєрвєн хоёр тєр нэгэн хааны алдар болов гэж дундад эртний Монгол сурвалжид бичсэн бий. Эртнээс Монголын хаад Ойрадыг єєрийн нэгэн аймаг гэж vзэж иреэн, харин ойрадууд хvчирхэгжиж байсан тул толгой даахыг оролдож ирсэн. Гэхдээ энэ хоёр єєр vндэстэн биш, зvvн, баруун монгол л гэдэг. Баруун Монгол нь хvчирхэгжихийн хирээр Монголыг бvхэлд нь захирахыг хичээдэг байсан ч амжилттай болж байсан тvvх vгvй. Мин улс л Тайван, Батболд ноёны vеэс баруун Монголыг зvvн Монголын эсрэг турхирч, нэгнийг нь хядалцуулж бvдvvлгийг бvдvvлгээр барих бодлого явуулж байснаас єнєєгийн халх ойрадын тэмцэл гэгч "хар домог" vvдэлтэй. Vvний хамгийн хар vе нь Засагт ханы хямралаас vvдэлтэй Галдан, Чахундорж нарын дайн. Vvний vр дагавар болж халх Манжид дагаар орсон. Ардын хувьсгалын дараа тусгаарМонгол улс дахин сэргэхэд халх, ойрадын гэх зєрчлийн тухай хийсвэр ойлголт энгийн ухвар мєчид ухамсарт тvгжээ. Галдан нь тусгаар тогтнолоо хамгаалах гэжтэмцсэн баатар, Єндєр гэгээн ард тvмнээ учрах аюулаас зайлуулсан алсын хараатай гэгээрсэн хутагт гэсэн сайн талыг нь буе Галдан халхын лам нарыг хєгнєж хядсан, Эрдэнэзууг нураасан алуурчин, сvйтгэгч гэхэд нєгєє талаас Єндєр гэгээн Халхыг Манжид худалдсан урвагч гэж муу vгээр шидэлцэх нь гайхаш тасална. Энэ бол бас л бvдvvлгийн шинж, ийм орчинд л бvдvvлгийг бvдvvлгээр барьдаг юм байна. Гэвч vнэндээ єндєр гэгээн шийд гаргаагvй бол тэр vед халх нарт хожим ойрадуудад тохиосон гашуун хувь тавилан тохиох нь гарцаагvй байсан гэж би боддог. Манж нар бол халх, ойрад хоюуланг нь vнсээр хийсгэхээс буцахгvй л байсан. Тvvхийн vнэн ийм юм. Гээд халхчууд Галданг бvгдээрээ vзән яддаг уу гэвэл тийм бус. Галдан бошигтын 350 жилийн ойг тэмдэглэхэд Монголын хамаг л урдаа барьдаг оюуны сэхээтнvvд нь Галдангийн угсааных болоод явчихаж байсан. Яагаад гэвэл ариун нэр тєрийг нь шохоорхохоос аргагvй. Яагаад болохгvй гэж? Бидний судсаар Чингис хааны маань ч, Галдан бошигтын ч цус гvйж л байгаа. Халх гэдэг нэгэн vндэстний нэр гэхээс илvvтэй олон Монголын олон овгийн Xолилдолдооноос vvссэн газар зvйн агуулгатай нэр томъёо. Чингис хаанаас ємнє vед огт байгаагvй нэртэй тvмэнvvд хожим бий болж, дараа нь Орос, Манжийн тогтоосон хил хязгаараар эцэслэн ялгарсны нэг халх. Зvvн Монгол ба Ойрадуудын гол дахь "буфер зон" байсан учраас энэ нэрийг авсан гэж vздэг. Чухам иймээс хvчжин буй баруун Монголоос бутран сарнисан зvvн Монгол уруу хийх довтолгоог халх нар хамгаас тvрvvн угтаж, халхалдаг байсан биз. Энэ бол халх ойрдын зєрчилдєєний хар домгийн газар зvйн шалтгаан. Илvv шинжлэх ухааны тvвшинд ойлгох сонирхол байвал Ш.Гонгор гуайн "Халх товчоон" гэж мундаг бичсэн хоёр боть бий. Єнєєдєр бол Халх нь Монгол улсын, єргєн утгаараа Монгол vндэстний цєм. Vvнийг авч vлдэхэд Єндәр гэгээний гавъяа их. Чухам ийм ч учраас Монгол улс бол нэг vндэстний нэгдмэл улс гэж vндсэн хуульдаа томъёолсон. Халх, дєрвєд хоёр суухад дундаас нь гарсан хvvхдийг эрлийз гэдэггvй биз дээ. Ялангуяа єнгєрсєн зууны сvvлийн хагасаас хотжилт эрчимтэй явагдаж. Монголын хvн ам хотод тєвлєрєхєд Монголын бvх нутгийн хvмvvс хотод суурьшиж эрчимтэй "хольцолдсон". Одоо бол Монгол гэж нэг л vндэстэн бий.
Гэхдээ л монголчууд дотор аман ярианы хэлбэртэй айхтар vгнvvд ганцхан єнєєдєр ч гарч байгаа юм биш. Дєрвєдvvд халхыг 40 жил давирна гэнэ vv яана гэнэ гэж нэг vг гарчээ. Бvр бутралын эхэн vед Хасарын vр хааны vрд гурван удаа гай тарьж, гурван удаа ач хvргэнэ гэсэн vг гарсан байдаг юм. Бvр Тэмvжин, Хасар нарын хооронд яс хаяж, тєрийн эрхийг авах гэсэн долоон хонхотон гаргасан ярианы цуурай хэдэн зуун дамнасан нь энэ. Тэгээд л хааны угсааг таслах гэж бєєн алаан хядаан болсон. Тасрангаа алдсан vе ч бий. Гэхдээ л хааны угсааг хожим оросууд системтэй нарийн бvртгэлтэй таслан, язгууртангvй ард улс болгосноос монголчууд єєрсдєє тэслаагvй. Гэхдээ энэ нь Чингис хааны угсааныхан устсан гэсэч vгбиш, монголчууд бvгдээрээ л тvvнтэй цусан холбоотой, зvгээр л Чингис хааны угсааны язгууртнуудын эрх барих феодал ёс тєгссєн гэсэн vг л дээ. Тиймээс одооноос халх дєрвєд, ойрад энэ тэрээ болих ёстой, эгнэгт мартах ёстой. Эзэгнэн захирсан нутаг газар, свог аймагтаа толгой даасан эзэн суух гэхдээ бутран дайсагналцаж байсан тэр цаг vе єєр хэлбэрээр огт vндэслэлгvй гарч ирэх нь монголчууд бидэнд лав єчvvхэн ч ашиг байхгvй. Ер нь иймэрхvv алсын ур иигтай яриаг гаднаас Монголд дэгдээдэг байж. Монголын аман цуу яриа, мэдээлэл дамжуулах системнь одоогийн интернетээс ч vр дvнтэй байсан учраас мэдээлэлгvй ард тvмэн ийм аман ярианд итгэдэг байж. Єнєєдєр vе vе дэгддэг маргааны гол цєм нь коммунизмын жилvvдэд Монголыг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал дєрвєд хvн байсан гэдэгт оршино. Хvн амын тоо нь 10 мянгаас давсан урианхай, торгууд, захчин, буриадуудын зvгээс тэр ч байтугай ойрадуудын алдар хvндийг єєртєє ємчлєх эрхтэй єєлдvvдийн зvгээс халхтай сєргєлдсєн хәл яриа гаргадаггvй. Гэтэл боловсролтой хvмvvс Ю.Цэдэнбалыг дєрвєд хvн гэж муулдаггvй, коммунист дарангуйллын vеийн удирдагч л гэж шvvмжилдэг. Ардчилсан хувьсгалын дараа тvvнийг ид шvvмжилж байх vед Увсынхан жижиг зvил дээр дvн нуруугаа алдаж тєр засдаггvй. Ємнєговийн Оюу толгойн ордыг зєвхєн Ємнєговьчууд биш монголчууд бv гдээрээ л хvртэнэ. Тvvнээс бус Аймаг Ємнєговь халхын учраас дєрвєдийн аймагт юм хvртээхгvй гэхгvй биз дээ. Монгол бол засаг захиргааны хувьд нэгдмэл системтэй. Ж.Батмєнх гуайн алсын хараатай, асар их тэвчээр, хvлээцтэй ухаалаг хандлагын vрээр Ардчилсан хувьсгалыг цус урсгалгvй хийсэн гэж би vздэг. Ингэлээ гээд ганцхан дєрвєдvvд тєрийг авч явах ухаантай юм байна гэж хэлэхгvй. Хэрэв засаг захиргааны шинэ хуваарь тогтоовол хуучин засагт ханыхны бvлэглэл гээд гараад ирвэл бас л дєрвєдийн бvлэглэл гэж ойлгох уу? Ерєєсєє тийм юм байхгvй. Ер нь тэгээд энэ хєгийн асуудал vvгээр цэглэгдэх байх гэж найдна. Буруугаар мушгиж тайлбарлаад байгаа болохоос єнєєдєр ч гэсэн овог отгоороо ялгардаг юм байхгvй, их сайндаа л аймгархаж байгаа шvv дээ.
Одоогийн шинэ vед глобальчлалыг сонгож байна. Хvvхдvvд халх гэж хэнюм, оирад гэж хэн юм гэж сонирхохгvй. Монгол л гэдгээ мэднэ. Одоо "цэвэр цусны ойрад", "цэвэр цусны халх" гэж байх ч vгvй, ярих ч vгvй. Ойрадыг тусгаарлана, ойрдын улс байгуулна гэж ярьж явдаг нэг хvн байдаг гэнэ ээ гэж сонирхуулж ярихдааvvнийг асуудал гэж бус зvгээр феномен, гаж сэтгэлгээ, сонин юм болгож ярьж байна. Ойрадын холбоо байгуулна гэвэл лав л би орно гэх хvн хуруу дарам цєєн байх. Халхын холбоо байгуулна гэсэн ч адил. Хvн амын талаас илvv нь Улаанбаатарт байгаа учраас залуус халх, дєрвєд, буриадаа ч мэдэхгvй "Чи хаанахынх вэ?" гэж асуувал микрийнх, хорооллынх, бага тойргийнх гэж хариулдаг болсон. Харин Монгол угсаатны ялгарал нь халимаг, Оросын буриад, євєрлєгч, тува гэж л тодорхойлогдоно. Энэ нь монгол vндэстнийг тусгаарласан деморкаци хил байгаагийн шинж. Буриад, тува, алтайн хязгаарынхан, халимагууд Орост, Євєрлєгчид, Хєх нуурынхан, Шинжааны Монголчууд Хятадад уусахгvйг хичээх нь vндэсний эрхийн асуудал, харин дєрвєдvvд халхад уусахгvй энэ тэр бол угаасаа байдаггvй зvйл. Vндэстэн єєрєє єєртєє уусдаггvй. Хәл аялгын ялгаа ч арилж байна. Ойрад, буриад аялга тєв халхын аялгаас эртний монгол хэлний шинжийг агуулдгаараа ялгарч байгаа болохоос тусдаа хәл биш. Монгол хәл залгамал хәл учраас єгvvлэхvvний тєгсгєлд бvх зvйл нь зангидагддаг. Єгvvлбэрvvдийн тєгсгєлд л vл ялиг ялгаа байсан нь одоо бараг арилчихаж. Одоо хэл шинжээчид шинжпэх ухааны зорилгоор нутгийн цэвэр аялгаар ярьдаг настан олохгvй.
Монголчууд бидний түүхийн ихэнхи хэсгийг бидний өөр хоорондоо хагаралдаж байсан түүх эзлэдэг билээ. Бид өөр хоорондоо эвтэй байсан бол Дэлхий нийтийн хэл Англи биш Монгол байх байл аа. Өнгөрсөнөөс сургамж авч одоо л өөр хоорондоо эвтэй хамтран ажиллаж сурцгаая. Хувийн эрх ашгаа жаахан багасгаж багийн үнэт зүйлийг эрхэмлэж сурцгаая. Энэ богинохон амьдралдаа жаахан учиртайхан амьдарцгаая.
|
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 145
Дипломын ажил бичих зааварчилгаа
2008 оны 10-р сарын 11 Нийтэлсэн bayara0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 148
ГЛОБАЛЧЛАЛ БА МОНГОЛ УЛС
2008 оны 10-р сарын 11 Нийтэлсэн bayara0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1273
Have a nice Day
2008 оны 10-р сарын 10 Нийтэлсэн bayara0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 61
Сэтгэлээр унахгүй байх арга
2008 оны 10-р сарын 10 Нийтэлсэн bayara0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 58
“Дэлхий бол хавтгай”
2008 оны 10-р сарын 10 Нийтэлсэн bayara0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 160
Тэнгэр шиг бай
2008 оны 10-р сарын 10 Нийтэлсэн bayara0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 60
Ohin uree hairla
2008 оны 10-р сарын 10 Нийтэлсэн bayara0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 221

